poster2025.png
Зорилго
Компьютерын сүлжээ, кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх, тэдний бүтээлч чадварыг нийгэмд таниулахад оршино.

Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү удирдамжаар “Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад”-ыг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд нээлттэй зохион байгуулна.
1.2. Олимпиад нь 2 үе шаттай зохион байгуулах ба I үе шат 2025 оны 04 сарын 26-ны өдөр, II үе шат 2025 оны 05 сарын 03-ний өдөр зохион байгуулна.
1.3. Олимпиадын нэгдүгээр шатанд нэг сургуулиас оролцох оюутны тоог хязгаарлахгүй бөгөөд бүртгэл нээлттэй хэлбэрээр явна.
1.4. Олимпиадын зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг 7730 – 7730 (3308), 8888-3451, 8960-3241 утсаар ажлын цагаар холбогдон лавлаж болно.

Хоёр. Зохион байгуулалт
2.1. Олимпиадыг МУИС-ийн МТЭС болон хамтран ажиллагч, төгсөгч, ивээн тэтгэгч байгууллагууд хамтран зохион байгуулна. Олимпиадын мэдээ, мэдээлэл, даалгаврыг https://netconf.num.edu.mn сайтад байршуулна.
2.2. Олимпиадын I шатанд оролцогч онлайнаар микрософт формоор https://forms.office.com/r/N8f5P6E4Vw 2025 оны 04 сарын 14 -өөс 2025 оны 04 сарын 21-ны хооронд бүртгүүлнэ.
2.3. Олимпиад зохион байгуулах үед идэвхитэй суралцаагүй эсвэл чөлөөтэйгээс бусад тохиолдолд оролцох боломжтой бөгөөд мэргэжил, курс хамаарахгүй.
2.4. Олимпиад нь бүртгэлийн хураамжгүй.
2.5. I шатны эхлэх цаг болон холбогдох мэдээллийг бүртгүүлсэн и-мэйл хаягаар тэмцээний өмнөх өдөр мэдэгдэнэ.
2.6. I шатны дүн автоматаар дүгнэгдэж, онлайнаар мэдээлнэ.

Гурав. Шалгаруулалт, шагнал, урамшуулал
3.1. Олимпиадын I шатнаас шалгарсан 20 оюутан II шатанд оролцох эрх авах ба олимпиад зохион байгуулах комисс II шатанд шалгарсан оюутнуудад цахим урилга илгээнэ.
3.2. Олимпиадын I шатнаас II шатанд оролцогч сургууль тус бүрээс ихдээ 5 оюутанд зохион байгуулах комиссоос 2-р шатанд оролцох урилга илгээнэ. Урилга хүлээн авсан оюутан 2025 оны 05 сарын 03-ны өдрийн 09:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 7-р байрны 401 тоот өрөөнд оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт, Хавсралт А дахь маягтын хамт /Б.Энхбаярт/ бүртгүүлж, баталгаажуулна. Заасан хугацаанд баталгаажуулалт хийгээгүй оюутнуудыг II шатанд оролцуулахгүй.
3.3. II шатанд шалгарсан оюутнууд 2025 оны 05 сарын 03-ны өдөр олимпиадын нээлтийн үйл ажиллагаа эхлэхээс 30 минутын өмнө мандатаа авна.
3.4. II шатнаас нийт 5 байр /I-III шагналт байр, IV-V тусгай байр тус тус/ шалгаруулах ба өргөмжлөл, мөнгөн шагнал болон ивээн тэтгэгчдийн шагналаар шагнана.

Дөрөв. I шатны онолын мэдлэг, практикын хамрах хүрээ
4.1. TCP/IP протокол, нээлттэй стандартууд (35%)
4.2. Компьютер сүлжээний найдвартай ажиллагааг хангах технологиуд (25%)
4.3. Түгээмэл ашиглагддаг үйлчилгээний протоколууд, түүнтэй хамааралтай troubleshooting командууд /http, dns гэх мэт/ (20%)
4.4. Packet tracer 8.2 дээр ажиллах боломжтой төхөөрөмж болон протоколын хүрээнд практик даалгаврууд (20%)
4.5. Асуулт даалгаврууд онолын мэдлэг, практик ур чадвар, логик сэтгэлгээ шаардсан байна.

Тав. II шатны даалгаврын хамрах хүрээ
5.1. EVE-NG дээр ажиллах боломжтой төхөөрөмж болон протоколын хүрээнд практик даалгаврууд
5.2. TCP/IP протокол, нээлттэй стандартууд
5.3. Компьютер сүлжээний найдвартай ажиллагааг хангах технологиуд
5.4. Түгээмэл ашиглагддаг үйлчилгээний протоколууд, түүнтэй хамааралтай troubleshooting командууд /http, dns гэх мэт/
Олимпиадыг зохион байгуулах комисс
Зорилго
Компьютерын сүлжээ, кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх, тэдний бүтээлч чадварыг нийгэмд таниулахад оршино.

Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү удирдамжаар “Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад”-ыг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд нээлттэй зохион байгуулна.
1.2. Олимпиад нь 2 үе шаттай зохион байгуулах ба I үе шат 2025 оны 04 сарын 26-ны өдөр, II үе шат 2025 оны 05 сарын 03-ний өдөр зохион байгуулна.
1.3. Олимпиадын нэгдүгээр шатанд нэг сургуулиас оролцох оюутны тоог хязгаарлахгүй бөгөөд бүртгэл нээлттэй хэлбэрээр явна.
1.4. Олимпиадын зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг 7730 – 7730 (3308), 8888-3451, 8960-3241 утсаар ажлын цагаар холбогдон лавлаж болно.

Хоёр. Зохион байгуулалт
2.1. Олимпиадыг МУИС-ийн МТЭС болон хамтран ажиллагч, төгсөгч, ивээн тэтгэгч байгууллагууд хамтран зохион байгуулна. Олимпиадын мэдээ, мэдээлэл, даалгаврыг https://netconf.num.edu.mn сайтад байршуулна.
2.2. Олимпиадын I шатанд оролцогч онлайнаар микрософт формоор https://forms.office.com/r/N8f5P6E4Vw 2025 оны 04 сарын 14 -өөс 2025 оны 04 сарын 21-ны хооронд бүртгүүлнэ.
2.4. Олимпиад нь бүртгэлийн хураамжгүй.
2.5. I шатны эхлэх цаг болон холбогдох мэдээллийг бүртгүүлсэн и-мэйл хаягаар тэмцээний өмнөх өдөр мэдэгдэнэ.
2.6. I шатны дүн автоматаар дүгнэгдэж, онлайнаар мэдээлнэ.

Гурав. Шалгаруулалт, шагнал, урамшуулал 
3.1. Бүртгүүлсэн инженерүүд 2025 оны 05 сарын 03-нд ирэхдээ ажлын байрны тодорхойлолт болон, иргэний үнэмлэхээ авчирч баталгаажуулалт хийн, мандатаа авна. Цагтаа ирээгүй инженерийг шууд хасна.
3.2. Олимпиадаас нийт 3 байр шалгаруулах ба өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдана.